Хуучирсан мэдээ: 2010.04.17-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 17

Дөрөвдүгээр сарын 17-ны баяр

Жил бүрийн дөрөвдүгээр 17-ны өдөр олон орнууд Дэлхийн гемофилийн холбооноос зохион байгуулж байгаа арга хэмжээнд нэгдэн Дэлхийн гемофилийн өдрийг (World Hemophilia Day) тэмдэглэж байна. Арга хэмжээний зорилго нь олон нийтийн анхаарлыг энэ эдгэшгүй цусны цагаан бөөмийн өвчинд хандуулах зорилготой юм. Зарим нэг дүгнэлтээр өнөөдөр энэ авчнаар дэлхийн 400 мянга орчим хүн тэдний тоонд 10 мянган эрэгтэй хүний  нэг нь ийм өвчтой гэнэ.
Зураг дээр: өөрийн олон үедээ энэ өвчнийг удамшлуулсан хатан хаан Виктория

Сири улс 1946 онд гадаадын сүүлчийн цэрэг тус орны нутаг дэвсгэрийг орхин гарсан “ “Нүүлгэлтийн өдөр” гэдгийг тэмдэглэдэг.  Тэд өөрсдийгөө мөн Францын Засгийн газар 1920-1943 онуудад Сирийг тусгаар тогтносон гэж хэлж байсан ч 1920 оноос харийн цэрэг тус улсыг эзэлсэн байлаа. Хэд хэдэн удаагийн бослогын дараа францчууд уг орныг орхин гарсан юм. Тэр өдөр нь Сирийн үндэсний гол баярын нэг болжээ.

Өдрийн ишлэл


“Улстөрчид бүгд адилхан. Тэд голгүй газар гүүр босгохоор амладаг”
(Зөвлөлтийн Коммунист намын гурав дахь ерөнхий нарийн бичгийн дарга Никита Сергеевич Хрущев 1894 оны дөрөвдүгээр сарын 17-нд төржээ)

Бусад ишлэл
“Цатгалан хүн амгалан”
“Статистикийн албаны ажилтнууд баасаар ч сум цутгана”

Үйл явдал

1492 ОН. Испаний хаан Фердинанд хатан хаан Изабелла хоёр Христофор Колумбын “Энэтхэгт” хийх усан замын аянг мөнгөөр дэмжих гэрээг түүнтэй байгуулав. 1485 онд өөрийн санааг Кристофор Колумб хатан хаанд танилцуулсан боловч Изабелла мавруудтай байлдаад завгүй байлаа. Үүнээс таван жилийн дараа л Колумб хатан хааны өөрийн санаандаа итгүүлж чаджээ. Колумб Энэтхэг хүрээгүй боловч Америкийг нээсэн билээ.

1839 ОН. Төв Америкийн улсуудын холбоонд байсан муж өөрийн тусгаар тогтнолыг зарлан Гветамала улс болжээ.

1875 ОН. 135 жилийн өмнө Энэтхэг төвийн Жабалпур хотын Британийн колонийн корпусын офицеруудын гуанзанд бильяардын шинэ төрөл “снукер” гарч иржээ. Түүнийг хурандаа Невилл Чемберлен шинэ тоглоомдоо пул бильярдын өнгөт бөмбөгүүдийг авч тусгай байрлалд байрлуулан дараалалтайгаар тоглолж эхэлсэн нь уг тоглоомын эхлэл байв. “Снукер” гэдэг үгийг ч тэр бас үүсгэсэн гэнэ. Тэр нь “анхны жилдээ алба хааж байгаа кадет” гэсэн утгатай аж. Хамгийн анх нуугдсан өнгөт шарыг цохих хүнд байдалд орсон офицерийг Невилл “снукер” гэж нэрлэснээр энэ нэр уг тоглоомд  тогтон үлджээ. Эхлээд Энэтхэгт байсан офицерүүдийн дунд дэлгэрсэн уг тоглоо дараа нь Англид орж ирсэн ба 1891 онд өнгөөгийн оноог тоолох журам тогтсон байна.
 
1883 ОН.
Хувийн орон сууцанд тэсрэх бөмбөгийн үйлдвэрлэл явуулсан 17 хувьсгалч террористуудыг Петербург хотноо шүүлээ. Тэдний зургаад цаазаар авах ял өгсөн ба бусдыг нь Сибирьт бүх насны цөллөгт явуулахаар болжээ. Алах ялыг хожуу Шлиссельбургын цайзад бүх насаар нь хорих ялаар сольсон байна. Тэдний нэг нь дэнгийн керосиныг дээрээ асган өөрийгөө шатаасан  ба хоёр нь галзуурчээ.

1912 ОН. Лена мөрний эрэгт бүглүү тайгад алтны уурхайн 3000 ажилчдыг цагдаагийнхан буудсан хэрэг Оросыг доригоов. Ажилчид дарга нарынхаа дарамтын тухай гомдол гардуулах зорилготой байсан гэнэ. Тэдний 270 нь алагдаж 250 нь шархадсан байлаа. Зөвлөлтийн албан ёсны намтраар энэ үйл явдлын улмаас Владимир Ульянов “Ленин” гэсэн намынхаа нууц нэр авчээ.

2005 ОН. Шанхай хотод Японы зоогийн газруудыг жагсагчид сүйдлэв. Японы сурах бичгүүдэд дэлхийн хоёр дайны түүхийг буруугаар гаргасан гэж Хятад Японы эсрэг эсэргүүцлийн ажиллагаанд авсан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж