NBA-ийн шинэ улирал эхлэхэд 28 хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2015.10.01-нд нийтлэгдсэн

NBA-ийн шинэ улирал эхлэхэд 28 хоног үлдлээ

NBA-ийн шинэ улирал эхлэхэд 28 хоног үлдлээ

2015/2016 оны NBA-ийн шинэ улирал эхлэхэд цөөн хоног үлдлээ.  Энэ улирал хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн 70 дахь улирал юм.  NBA-д нийт 30 баг оролцдог ба эдгээр багууд нь АНУ-ын 29, Канадын 1 багаас бүрддэг. Баг тус бүр улирлын турш 82 тоглолт хийнэ. NBA-ийн 30 багийг өрнөд болон дорнод гэсэн 2 бүсэд хувааж, бүс тус бүр нь 5 багтай 3 дивизионд хуваагддаг. Дивизоноо тэргүүлсэн багууд  плэй-оффын эхний 4 байранд автоматаар бичигддэг. Харин энэ улирлаас эхлэн энэ дүрмэнд өөрчлөлт орж плэй оффын багууд  дивизоны чансаанаас үл хамааран, амжилтаараа жагсахаар болсон нь энэ улирлын онцлог болж байна.

Энэ лигийн түүхэн хуудаснаас сөхвөл:

Тус лиг нь анх 1946 оны 6 сарын 6 нд Америкийн сагсан бөмбөгийн холбоо нэртэйгээр Нью-Иорк хотод 11 багийн хооронд зохиогдож эхэлсэн түүхтэй. Харин  1949 оноос эхлэн одоогийнхоо нэрээр зохион байгуулагдах болсон.

1946-1947 оны улиралд аваргын төлөө Philadelphia Warriors, Chicago Stages багууд шалгаран үлдэж улмаар Philadelphia Warriors цувралыг 4*1 харьцаатай хожсоноор түүхэнд анх удаа НБА-ийн аваргаар тодорч байжээ. Харин одоо үеийн шилдэг багуудын нэг болох Boston Celtics 1957 онд анх удаагаа аваргаар тодорч, 1958-1959 оны улирлаас 1965-1966 оны улирлыг хүртэл 8 дараалан аварга болж байсан ба тэд нийтдээ 17 удаа аваргалсан амжилтаараа энэ лигийн хамгийн олон түрүүлсэн багаар нэрлэгддэг.  Тэдний араас мөнхийн өрсөлдөгч нь болох Лос Анжелес Лайкрс баг 16 удаа NBA-д аваргалсан амжилтаараа бичигдэж байна.  NBA-ийн домогт  тоглогчдын төлөөллийг дурдвал: Билл Расель, Карим Абдул Жаббар, Оскар Робертсон, Хаким Олажуван,  Larry Bird, Иөрвин Мажик Johnson, Маякель Жордан, Scottie Pippen, Шакйль Онил зэрэг үе үеийн шилдгүүдийг дурдаж болно. Тэдний араас Кобе Брайнт, Либрон Жэймс, Кевин Друант, Тем Данкен, Двейн Вэйд, Кармело Энтони зэрэг шинэ залуу тоглогчид төрөн гарсаар байна. Хэдий сагсан бөмбөгийн олон сонирхолтой лигүүд байдаг ч дэлхийн сагсан бөмбөгийн гол хөгжлийг тодорхойлогч нь яах аргагүй NBA билээ.

2015-2016 оны NBA-ийн шинэ улирлын сонирхолтой тоглолтуудыг SPS HDTV-ээр 2015 оны аравдугаар сарын 28-наас эхлэн, албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж