Роналдо Мессигийн амжилтыг эвдлээ

Хуучирсан мэдээ: 2015.10.01-нд нийтлэгдсэн

Роналдо Мессигийн амжилтыг эвдлээ

Аваргуудын лигийн хоёрдугаар тойргийн хүрээнд өнгөрсөн шөнө “Реал” Шведийн “Мальмо” клубтэй тулж, 2:0-ээр буулгаж авсан билээ. Энэ тоглолтод Роналдо хоёр гоол оруулж, багтаа ялал авчирсан. Ингэснээр Аваргуудын лигт 22 удаа дубль хийсэн амжилтаараа Мессигийн рекордыг эвдлээ.

Тэгвэл энэ жагсаалтын гуравдугаар байрт  “Реал”-ын домогт довтлогч Рауль 14 удаа дубль хийсэн амжилтаараа жагсч байгаа юм. 

Тэгвэл Филиппо Инзаги Аваргуудын лигт 12 удаа, Рүүд Ван Нистелрой 11, Терри Анри 10, Златан Ибрахимовмич, Карим Бензема нар 10 удаа дубль хийж байсан байна. 

Тоглолтын эхний гоол нь түүний карерийн 500 дахь гоол байсан юм. Харин  хоёр дахь нь  “Реал”-ын төлөө оруулсан 323 дахь гоол байсан юм. Ингэснээр Раулын  рекордыг эвдэхэд нэг алхам ойртлоо.

Н.БОЛД

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж