Оросын нисэх хүчин Сирид ажиллагаа явуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.10.01-нд нийтлэгдсэн

Оросын нисэх хүчин Сирид ажиллагаа явуулж эхэллээ

Оросын нисэх хүчин Сирид ажиллагаа явуулж эхэллээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын арми хилийн чанадад цэргийн ажиллагаа явуулах саналыг Холбооны зөвлөлд өчигдөр /09.30/ оруулсан юм. Холбооны зөвлөл хуралдаж, Оросын зэвсэгт хүчин хилийн чанадад цэргийн ажиллагаа явуулах зөвшөөрлийг өгснөөр Сири дэх "Исламын улс" алан хядах бүлэглэлийн эсрэг Оросын агаарын хүчин цохилт өгч эхэллээ. Энэ талаар Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу албан ёсоор мэдэгдээл,  тус яамнаас энэ талын мэдээлэл авч байхыг сэтгүүлчдэд сануулжээ.

Сергей Шойгугийн хэлснээр, Оросын онгоцууд террористуудын цэргийн техник, холбооны зангилаа, тээврийн хэрэгсэл, зэвсгийн агуулах зэрэгт цохилт хийжээ. Шойгу энэ талаар Хамтын аюулгүй байдлын гэрээтэй орнуудын байгууллагад мэдээлсэн байна.

Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков мэдээлэл хийж, Оросын нисэх хүчин ИУ-ын Сирийн нутаг дэвсгэр дэх байрлалд цохилт өгч эхэлснийг мөн мэдэгдээд байна.

Оросын  онгоцнуудын ИУ-ын байрлалд хийж байгаа бөмбөгдөлтийн  бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдаж эхэлжээ. Оросын нисэх хүчний далдлал бүхий будлагатай онгоцууд исламчуудын байрлалыг буудаж байгаа нь тэдгээр бичлэгт харагдаж байгаа аж.

Оросын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр парламентын дээд танхимаасаа  Сирид цэргийн хүч хэрэглэх зөвшөөрөл авсан байв. Энэ мандат нь зөвхөн нисэхийн ажиллагаанд хамааралтай бөгөөд хуурай замын ажиллагаа явуулахгүй гэж Кремль тайлбарлажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж