"Донбасст дайн бараг дууслаа"

Хуучирсан мэдээ: 2015.10.01-нд нийтлэгдсэн

"Донбасст дайн бараг дууслаа"

"Донбасст дайн бараг дууслаа"

"100 мм-ээс бага калибрийн зэвсгийг ар тийш татах гэрээ байгуулсан нь Донбасс дахь дайны төгсгөл болж байна гэсэн үг" хэмээн Контактын группт Донецкийг төлөөлсөн Ардын зөвлөлийн спикер Денис Пушилин  мэдэгдлээ. “Миний бодлоор, энэ нь дайн дууссанаас ялгаагүй. Үүгээр талууд 100 мм-ээс бага калибрийн зэвсгийг галын шугамаас 15 км-т татаж, нийт 30 км-ийн буферийн бүс байгуулж байна” хэмээн Пушилин хэвлэлийн бага хурал дээр ярьсан байна.

Захарченко зэвсэглэлийг татах баримтад гарын үсэг зурав

  • Өөрийгөө зарлан тунхагласан Донецк  ард улсын тэргүүн Александр Захарченко лхагва гаригт 100 мм-ээс бага калибрийн зэвсгийг  ар тийш татах баримтад гарын үсэг зурлаа.

Киев Донбасст гадаадын энхийг сахиулагчдыг оруулж магадгүй

  • Өөрийгөө зарлан тунхагласан Луганск ард улсын эрх баригчид, Киев Мальтийн Одонгийн төлөөлөгчидтэй гадаадын цэргийнхнийг Донбасст оруулах талаар хэлэлцээр хийнэ гэдэгт бараг итгэлтэй байна. Энэ тухай ЛАУ-ын Ардын цагдаагийн төлөөлөгч мэдээлжээ.

Украин Донбассын сөргөлдөөний үнийг нэрлэв

  • “Донбассын дайн бидэнд өдөр бүр таван сая долларын гарз авчирч байна” хэмээн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн саммит дээр Украины ерөнхийлөгч Порошенко мэдэгджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж