Намын бүлгүүд хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2015.10.01-нд нийтлэгдсэн

Намын бүлгүүд хуралдаж байна

УИХ-ын намрын чуулганыг нээсний дараа УИХ дахь намын бүлгүүд ээлжит хуралдаанаа эхлүүлээд байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд хуралдаж буй бол УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “Б” танхимд хуралдаанаа эхэлж байна.

УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх юм. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж