УИХ-ын дөрөв дэх намрын чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. Чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ.
Энэ намрын чуулганаар 27 асуудлыг хэлэлцэхээс хамгийн их анхаарал татаж байгаа нь Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулах явдал. Намрын чуулган нээлтээ хийсэнтэй холбоотойгоор өнөөдөр намын бүлгүүд, Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болно.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх аж.
Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлт, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
О.САР