Монгол орны Хяргас нуурын эргээс Оросын шинжээчдийн экспедиц эх орондоо буцаж ирлээ. Оросууд уг нуурын эрэг дээр үе үе гардаг мөрний учрыг олж илрүүлэхээр явсан юм. Тэр нь томоохон хэвлээр явагч амьтных байж болзошгүй.
Анх 1980-аад оны үед Виктор Ярмолюкийн удирдсан Орос Монголын геологийн шинжилгээ судалгааны ангийнхан нуурын орчим буудаллах үед томоохон хэмжээний ул мөр олджээ. Дараагийн жилүүдэд геологичид болон амьтан судлаачид тэр хавиар нилээн хэдэн удаа буудалласан байна. Эрдэмтэд нэг удаа бүр уснаас 1,5 км зайд үргэлжилсэн шинэхэн хэсэг бүлэг мөрнүүдийг олж харсан ба тэр нь нуураас нилээд хэдэн хэвлээр явагч амьтад мөлхөн гарч тэр ч бүү хэл хэсэг хугацаанд элсэн дээр хэвтсэн мэт сэтгэгдэл төрүүлжээ.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.