Сургалт зохион байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.17-нд нийтлэгдсэн

Сургалт зохион байгуулж байна

Өнөөдөр Орхон аймагт “Хүн ам, жендер, ядуурлын тоон мэдээллийг орон нутгийн бодлого, төлөвлөтөд ашиглах нь” сэдэвт бүсийн сургалт, семинарыг зохион байгуулж байгаа аж. Тус сургалтанд Орхон, Булган, Хөвсгөл аймгийн удирдах шатны ажилтнуудыг хамруулж байгаа бөгөөд орон нутгийн хөгжлийн тухай ойлголт, тулгуур асуудал болох хүн амын эрүүл мэнд, нөхөн үржихүй, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, жендерийн үзүүлэлтүүдийг тооцох аргачлал, түүнийг бодлого төлөвлөтөд хэрхэн ашиглах талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм байна. Дараагийн шатны бүсийн сургалтыг энэ сарын 19-22-нд Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн удирдлагуудыг оролцуулан Сэлэнгэ аймагт зохион байгуулах гэнэ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж