Их хотын дерби тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2015.09.30-нд нийтлэгдсэн

Их хотын дерби тоглолт болно

“Холбооны цом-2015” тэмцээний хагас шигшээгийн хамгийн эхний эрхийг "ФС Улаанбаатар" баг аваад байгаа. Тэд "Соёмбын Барсууд" багийг ялж, эхний эрхийг авсан багаар тодорсон билээ. Тэгвэл "Улаанбаатарын унаганууд" болон "Сэлэнгэпресс" багууд өчигдөр тоглож, үндсэн цагт 3:2 харьцаагаар "Улаанбаатарын унаганууд" баг ялснаар бүсийн аваргын төлөө Их хотын нэрээр овоглосон 2 баг дахин тулахаар боллоо.

Өнөөдөр “Хүрхрээ" дээд лиг болон “Хүрхрээ 1-Р ЛИГ” тэмцээнийг тэргүүлэгч багууд болох "Эрчим", "Continental" зэрэг хүчирхэг багууд хоорондоо тулах гэж байна.

Энэхүү тоглолт МХБХ-ны талбайд 16:00 цагаас эхэлнэ.

Эх сурвалж: www.the-mff.mn

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж