Мирослав Клозе Сери А-д ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Мирослав Клозе Сери А-д ирлээ

Германы домог болсон довтлогч Мирослав Клозе Италийн Сери А лигийн “Лацио” багтай хоёр жилийн хугацаатай гэрээ үзэглэжээ. Өдгөө 33 настай Клозе “Баейрн Мюнхен”-д дөрвөн жил хүчин зүтгэхдээ сүүлийн улирлыг тун таагүй үдэж, нийт 20 тоглолтод оролцохдоо дийлэнхт нь сэлгээнээс талбайд гарч, улирлын туршид ердөө ганцхан гоол оруулсан юм. Гурван дэлхийн аваргад оролцож, нийт 14 гоол оруулснаар ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтад нутаг нэгт Герд Мюллертэй адил амжилтаар жагсаалтын хоёрдугаарт бичигддэг тэрбээр шинэ багтайгаа илүү амжилтын төлөө хүчин зүтгэнэ гэдгээ амлажээ.

Клозе Германы шигшээ багийн төлөө 109 тоглолтод оролцож, 61 гоол оруулсан байдаг. Одоо түүнд Мюллерийн түүхэн амжилтыг эвдэхэд ердөө найман гол дутуу бөгөөд ирэх жил Украйн, Польш улсад болох “Евро-2012” тэмцээнд “Машинууд”-ыг төлөөлөн оролцох өндөр магадлалтай болж байна. Учир нь Сери А руу буурь сэлгэсэн үйлдлийг нь Германы шигшээ багийн дасгалжуулагч Йохим Лёв ихэд таашаажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж