Сирид Оросын Су-34 бөмбөгдөгч онгоц очжээ

Хуучирсан мэдээ: 2015.09.30-нд нийтлэгдсэн

Сирид Оросын Су-34 бөмбөгдөгч онгоц очжээ

Фото: ТАСС

 

ОХУ-ын 28 байлдааны онгоцыг хүлээн авч байсан Сири Латакия баазад Оросын Су-34 загварын зургаан бөмбөгдөгч онгоц хүргэгдсэн тухай The Aviationist мэдээлэв.

 

Уг хэвлэлийн мэдээгээр бөмбөгч онгоцнууд Оросын зэвсэгт хүчний Ту-154 онгоцыг дагалдан Сирийн агаарын хилд ороод Латакия буудалд газарджээ. Гадаадын хэвлэлийн мэдээгээр Латакияд Оросын нисэх бааз байгуулагдаж байна. Америкийн тагуулын мэдээгээр, фронтын дөрвөн бөмбөгдөгч Су-24, 12 дайрагч Су-25, 12 сөнөөгч-бөмбөгдөгч Су-30 онгоцууд байрлажээ.

 

 

Сирийн армийн өндөр тушаалтан Оросын байлдааны онгоцууд авсныг батлан мэдээлсэн байна. Таван сөнөөгч, нэг тагнуулын онгоц хамгийн сүүлд Сирид хүрэлцэн очсон гэж тэр мэдээлжээ. Сирийн цэргийнхэн “Исламын улс бүлгийн байрлалын талаар хиймэл дагуулын зураг авах болсон нь агаарын цохилтыг илүү үр дүнтэй болгож байна” гэж тэр онцолсон байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж