Хөрөнгийн биржийг М.Болор удирдана

Хуучирсан мэдээ: 2015.09.30-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн биржийг М.Болор удирдана

Хөрөнгийн биржийг М.Болор удирдана

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаар Д.Ангарыг үүрэгт ажлаас чөлөөлж, М.Болорыг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Мөнхсайханы Болор нь ХБНГУ-ын Берлин хотын Эдийн засгийн сургууль болон АНУ-ын Техас муж дахь Райсын их сургуульд мэргэжил дээшлүүлж, улмаар Люксембургийн их сургуулийн Санхүүгийн сургуульд Банк, санхүүгийн чиглэлээр Шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан.

Тэрээр ажлын гараагаа Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагчаар эхэлсэн. Тус байгууллагад арав гаруй жил ажиллах хугацаандаа арилжааны банкуудын баланс, зээлийн тайлан, аймгуудын тайлан болон судалгааны бюллетень зэргийн ерөнхий загварчлалыг боловсруулж улс орон даяар хэрэглээнд нэвтрүүлжээ. Мөн Монгол улсын эдийн засгийн макро загвар, салбар хоорондын бүтэц зэрэг сэдвээр судалгааны ажил хэвлүүлсэн. 2013 онд судалгаа шинжилгээний “Элүдэй” ХХК-г үүсгэн байгуулж бизнес консалтингийн салбарт ажилласан туршлагатай ажээ.

Т.АНУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж