“Дужуан” хар салхи их хэмжээний хохирол дагуулсаар

Хуучирсан мэдээ: 2015.09.30-нд нийтлэгдсэн

“Дужуан” хар салхи их хэмжээний хохирол дагуулсаар

 

“Дужуан” хар салхи Тайвань, Хятадын нутгийг дайрч, ихээхэн хэмжээний хохирол дагуулжээ. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хамгийн сүүлд авсан мэдээгээр гурван хүн амиа алдаж, 346 хүн гэмтэж, бэртсэн байна.

 

Үүнээс гадна хар салхи нүүрлэсэн тухайн бүс нутагт хөрсний гулгалт үүсчээ. Хар салхи Тайванийн нутгийг дайрах үеэр мод бут үндсээрээ булгаран унаж, барилгын цонхны шил хагарсны зэрэгцээ их хэмжээний хур тунадас орсноор газар бүрт хөрсний гулгалт үүссэн байна.

 

Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар 12 гаруй мянган хүн орон гэрээсээ явж, тэдний 3000 орчим нь түр орогнох байранд шөнийг өнгөрүүлжээ. Сургууль цэцэрлэгүүд хаалгаа барьж, одоогоор 175 мянган айл өрх  цахилгаангүй байгаа аж.

 

 

 

 

 

Б.ДАВАА

Эх сурвалж: www.mminfo.mn

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж