АНУ-ын Тагнуулын байгууллагын ажилтан байсан Эдвард Сноуден твиттер хаяг нээжээ.
Тэрбээр твиттертээ “Намайг одоо сонсож чадаж байна уу?” гэж жиргэсэн байна. Ганцхан цагийн дотор Сноуденыг 12 мянган жиргээч дагасан бол 24 цагийн дараа 710 мянга болон нэмэгджээ.
Сноуденыг реалити шоуны од, олимпийн аварга Кайтлин Женнер, боксчин Майк Тэйсон болон дуучин Майли Сайрус зэрэг алдартан дагасан байна.
Цагаан ордны удирдлагууд Сноуденыг эх орноосоо урвасан хэмээж, эрэн сурвалжилж байгаа юм. Тэрбээр өнөөдрийг хүртэл Орост орогнож, нэгэн технологийн компанид ажиллаж байна.
Т.МӨНХ