Номхон далайн Соломоновын арлуудын орчмоос дэлхийд анхных болох харанхуйд ногоон улаан өнгөөр гэрэлтдэг хоёр нутагтанг эрдэмтэд олжээ. Тэр нь мөхлийн ирмэгт ирсэн байгаа бисса гэх далайн яст мэлхий байсан гэж National Geographic мэдээлэв.
Энэ төрөл шинжлэх ухаанд эртнээс мэдэгдэж байсан ч түүний гэрэлтдгийг эрдэмтэд мэдээгүй байжээ. Амьтан нь биофлюоресценци гэх гэрлийг шингээгээд түүнийгээ өөр урт долгионоор цацруулах чадвартай ажээ. Арьсан дээрх химийн урвалаар гэрэлтэх биолюминисценци гэдгээс тэр нь ялгаатай. Биофлюоресцентийн амьтнуудад зарим яст загаснууд, акула, скат болон аман хөлтийн төрлүүд багтдаг.
Америкийн биологич Дэвид Грубер (David Gruber) биофлюоресцентын акул болон шүрэн цохионуудын шөнийн видео бичлэг хийж яваад энэ нээлтийг хийжээ. Яагаад ингэж гэрэлтдэг шалтгааныг тайлахаар эрдэмтэд судалж эхэлсэн байна. Энэ гэрэл нь шүрэн дунд нуугдахад тустай байж болох юм. Бисса мэлхийг судлах нь нэлээдгүй хүндрэлтэй аж. Өндөг нь тансаг хоол гэж тооцогддог бөгөөд мөн яст мэлхийн яс гаргаж авахад түүний хуягийг ашигладаг учраас энэ амьтны төрөл 90 хувиар хорогдоод байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ