Хүнсний барааны үнэ 7.7 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.17-нд нийтлэгдсэн

Хүнсний барааны үнэ 7.7 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос долоо хоног тутамд гаргадаг хүнсний гол нэрийн барааны үнийн мэдээлэл гарчээ. Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 7.7 хувь, өмнөх долоо хоногоос 3.3 хувийн өсөлттэй гарчээ. Хүнсний нэрийн бараанаас хамгийн өсөлттэй нь мах байлаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хонины мах 4199-4463 төгрөг, үхрийн мах 4975-5338 төгрөг, ямааны мах 3000 төгрөг, адууны мах 3383 төгрөгийн үнэтэй байна гэсэн судалгааг гаргажээ. Өнөөдрийн байдлаар цагаан будаа кг нь 1200-1800 төгрөг, элсэн чихэр 1400-2000 төгрөгийн үнэ ханштай байгаа бөгөөд будааны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад Дорнод, Завхан, Өмнөговь, Төв, Говьсүмбэр аймагт 20-300 төгрөгөөр өсч, бусад аймгуудад харьцангуй тогтвортой байгаа аж.

 
Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж