Их дээд сургуулиудын удирдлагуудтай уулзжээ

Хуучирсан мэдээ: 2015.09.29-нд нийтлэгдсэн

Их дээд сургуулиудын удирдлагуудтай уулзжээ

ШӨХТГ-аас МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС зэрэг сургуулиуд сургалтын төлбөрөө хууль бусаар нэмсэнийг тогтоож, албан шаардлага хүргүүлсэн. Тэгвэл уг асуудалтай  АШУҮИС-ын захирал Г.Батбаатар, тэргүүн дэд захирал Н.Сүмбэрзул, санхүүгийн асуудал эрхэлсэн дэд захирал Л.Содномцогт нар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхантай уулзжээ. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн удирдлагын зүгээс төрийн байгууллагын хяналт шалгалтын үр дүнг хүлээн зөвшөөрч удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулан дотоод нөөц боломжоо судлан үзэж сургалтын төлбөрийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэж хариу өгнө гэдгээ мэдэгдсэн байна. Мөн өөрийн сургуулийн оюутнуудад нэгдсэн байдлаар халаад болон футболк худалдсан асуудлыг таслан зогсоосноо мэдэгдэж, хичээл ороогүй боловч нөхөлтийн төлбөр гэж авдаг асуудлыг ч цэгцэлсэн байна.

 Т.СОЛО

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж