Жүжигчин Кэйт Хадсон 23 настай залуутай болзож эхлэв

Хуучирсан мэдээ: 2015.09.29-нд нийтлэгдсэн

Жүжигчин Кэйт Хадсон 23 настай залуутай болзож эхлэв

Эдүгээ 36 настай жүжигчин Кэйт Хадсон ээлжит найз залуугаараа өөрөөсөө 13 насаар дүү дуучин залууг сонгосон тухай мэдээлэл барууны сайтуудад цацагдаж эхлэв. Учир нь жүжигчин бүсгүйн залуу дуучин Ник Жонстой болзож буй гэрэл зургууд шар сайтуудад  тавигдаж эхэлснээр ийм мэдээлэл тархах болжээ.

Тэд  энэ сарын 26-нд Флорида мужийн Диснейн төвд романтик болзож, тэр өдрийнхөө үдэш Кэйт “House of Blues”-д зохион байгуулагдсан Никийн шоунд мөн оролцсон байна. Гэхдээ “Us weekly” сайтад  тэднийг найзаас илүү дотно харилцаатай гэхдээ хараахан үерхээгүй байгаа  гэсэн байх юм. Тэдний ойрын хүний мэдээлсэнээр бол “Хосууд хоёр сарын өмнө танилцсан” аж.

Кэйт өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард сүйт залуу  “Muse” хамтлагийн дуучин Мэттью Белламигаас салж, бүжигчин Дерек Хафтай болзож эхэлсэн байдаг. Харин Никийн хувьд энэ оны зургадугаар сард 2012 оны Ертөнцийн мисс Оливиа Калпогоос салсан юм.

Б.ДАВАА

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж