УБЕГ нээлттэй ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2011.06.12-нд нийтлэгдсэн

УБЕГ нээлттэй ажиллалаа

Улсын бүртгэлийн ерөнхий газраас сар бүрийн хоёр дахь долоо хоногийн бямба гариг бүр зохион байгуулж хэвшсэн “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас  хариуцан ажиллалаа. Өчигдөр  тус  газрын харъяа Иргэний бүртгэлийн газар, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, нэгж, тасгууд нийтээрээ ажиллаж, бүтэн өдрийн турш иргэдийн санал гомдлыг сонсож, заавар зөвлөгөө өгч, дээрх бүртгэлийн газруудтай холбоотой бүх төрлийн үйлчилгээг нэг цэгт хүргэн ажиллажээ.

Сануулахад, иргэн та Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой мэдээ, мэдээллийг бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 дугаараас энгийн утасны тарифаар авахаас гадна өөрт тулгамдсан асуудлынхаа талаар  санал хүсэлтээ ч үлдээх боломж нээлттэй ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж