Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр Төрийн өмчийн тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Одоо хэрэгжиж байгаа хуулиар улсын өмчийг төрийн болон орон нутгийн өмч хэмээн хоёр хуваадаг байна. Харин одоо хийх Төрийн өмчийн тухай хуулийн өөрчлөлтөд орон нутгийн гэх ойлголтыг хасч, төрийн өмчийг Засгийн газар захиран зарцуулах эрхтэйгээр, харин эзэмшигч нь орон нутаг дээр харьяалагдаж байхаар зааж өгөх аж. Энэ тохиолдолд улсын өмч нэг болж, захиран зарцуулах, ашиглах бүхий этгээд нь ойлгомжтой хяналттай болно гэж үзжээ.
Засгийн газар энэхүү хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.
Г.ДАРЬ