“iPhone 6s”-ын борлуулалт өмнөх загвараас давлаа

Хуучирсан мэдээ: 2015.09.29-нд нийтлэгдсэн

“iPhone 6s”-ын борлуулалт өмнөх загвараас давлаа

АНУ-ын Apple компанийн шинэ загварын ухаалаг гар утас “iPhone 6s” болон “iPhone 6s Plus” бүтээгдэхүүний борлуулалтын тоо  худалдаанд гарсанаас хойшхи гуравхан хоногийн дотор 13 сая ширхэг зарагджээ.

Ингэснээр өмнөх загварын ухаалаг гар утас iPhone 6, iPhone 6 Plus-ын борлуулалтын амжилтыг эвдэж чадсан байна.

Apple компанийн шинэ загварын гар утаснууд энэ сарын 25-ны өдрөөс эхлэн 10 улс оронд худалдаалагдаж эхэлсэн аж. Өнгөрсөн жил худалдаанд гарч байсан iPhone 6, iPhone 6 Plus утаснууд худалдаанд гарсанаасаа хойш гурван өдрийн дотор 10 сая ширхэг боруулагдаж байв.

Б.ДАВАА

Эх сурвалж: www.mminfo.mn

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж