Ая зохиогч Б.Ангирмааг урлагийнхан дундаа нэлээд өндөр шалгууртайн дээр чанга хатуу нэгэн гэдэг. Тэрбээр гурван өнгийн хослол болсон, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг нэгтгэсэн “Киви” хамтлагийг эх барьж, урлагт өөрийн гэсэн орон зайтай болгоод амжсан.

Тэгвэл хамтлагийн гишүүдээ нөхөрт гарч, хүүхэд төрүүлэхээр нь “тэтгэвэрт нь суулгачихдаг” тэрбээр саяхны нэгэн тоглолтон дээр залуу дуучин Хишгээг онцлон “онилсон” юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр “Пянз дуугарч байгаа юм шиг сайхан дууллаа” хэмээн магтаж, тайзан дээр гарч ирэн баяр хүргэсэн билээ.
Түүнчлэн Б.Ангирмаа “Киви” хамтлагтаа дуучин Хишгээг авах гэж байгаа яриа чих дэлсэх болсон юм. Хишгээ “Киви”-д орох нь үнэн бол Агийгийн оронд орох уу, эсвэл тус хамтлаг дөрвөн гишүүнтэй болох уу гэдгийг хүлээх л үлдлээ.
Т.АНУ