Баянчандмань сумын удирдлагууд хүчингийн хэрэгт холбогджээ

Хуучирсан мэдээ: 2015.09.29-нд нийтлэгдсэн

Баянчандмань сумын удирдлагууд хүчингийн хэрэгт холбогджээ

Баянчандмань сумын удирдлагууд хүчингийн хэрэгт холбогджээ

Төв аймгийн Баянчандмань суманд онц ноцтой хэрэг гарсан талаар албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 24-ны өдөр тус аймгийн Засаг даргын тамгын газарт ажилладаг бүсгүй хурал дээр сууж байхад малын гоц халдварт өвчин гарлаа. Хүрээд ир хэмээн сумын орлогч дарга Б.Ханбаатар, Засаг даргын тамгын газрын дарга н.Ариунболд нар дууджээ.

Гэсэн ч тэд бүсгүйг худлаа хэлэн хурлаас гаргаж улмаар унаганы найранд дагуулан явсан байна. Унаганы найранд дарга нараа дагаж явсан бүсгүй ухаан алдсан байдалтай, Б.Ханбаатар гэгчийн машины гадаа хэвтэж байсныг н.Ариунболдын жолооч олж эмнэлэгт хүргэжээ. Хохирогч бүсгүй ухаангүй Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж өчигдөр ухаан орсон байна.

Хэргийн газар ажилласан цагдаагийн албан хаагчид хэрэгт холбогдуулан гурван хүнийг шалгаж байна. Дагуулж явсан гэх Б.Ханбаатарыг цагдан хорьсон” гэсэн мэдээлэл өгчээ. Хохирогч бүсгүйн ар гэрийнхэн ч мөн эдгээр хүмүүс охиныг нь зодож тамласан хэмээн хардаж байгаа аж.

Хэргийн газарт очиход Б.Ханбаатар согтуу тасарчихсан машиндаа унтаж байсан гэнэ. Хэргийг одоо харьяа цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд охиныг хүчиндсэн байж магадгүй хэмээн Шүүхийн шинжилгээний төвд гомдол гаргаж шинжилгээ хийлгэж байгаа аж. Шинжилгээний хариу тодорхой болсоны дараа асуудлыг арай өөрөөр ярих юм байна. Бүсгүй олдохдоо хүчирхийлүүлсэн байдалтай олджээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж