
Харин “Опель” үйлдвэрийн зөвлөлийн тэргүүн Райнер Айненкель өчигдөр мэдэгдэл хийж, гарч байгаа яриа үндэслэлгүй бөгөөд компанийн нэр хүндийг унагаах оролдлого гэжээ. Түүний хэлснээр “Опель” үйлдвэр “Женерал Моторс” корпорацийн Европт нийлүүлдэг автомашины 80 хувийг үйлдвэрлэдэг юм.
Холбооны Германы Канцлер Ангела Меркель “Женерал Моторс” корпорацийн удирдлагад хандан энэ талаар тайлбар өгөхийг өнгөрсөн баасан гаригт хүссэн. Одоогоор “Женерал Моторс” корпорацийн төлөөлөгчид ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Н.Тунгалаг