ХАНГАРДИ ОРДОН
9:00 цагт НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болж, нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ
МОНГОЛНЬЮС
-11:00 цагт Монгол ньюс дээр Ашигт малтмалын газрын Тендер сонгон шалгаруулах комиссын булхайтай үйдлүүд, аж ахуйн нэгжүүдэд ялгавартай хандаж байгаа байдал, тендерт оролцогч байгууллагуудад шинэ журам тулган материалыг нь буцаасан тухай баримтанд тулгуурласан мэдээлэл хийнэ.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ТАНХИМД
-11:00 цагт Залуу хүний эрх ашгийн төлөө ажиллах Монгол залуусын хамгийн том нэгдэл болох Үндэсний залуучуудын зөвлөлийн II хурал болно. Хурлаар Хар цагаан жагсаалт, шилэн системийн хэрэгжилт, Аравтын систем, бүтцийн бүх шатны салбар нэгж байгууллагын санал санаачлага, байнгын хороодоос санал болгож буй цаг үеийн асуудлыг хэлэлцэнэ.
СҮХБААТАР ДҮҮРЭГ
8:30 цагт: Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчидын гудамжинд 240 хүүхдийн ортой, 225 дугаар цэцэрлэг цагт нээлтээ хийнэ. Энэхүү цэцэрлэг үйл ажиллагаагаа эхэлснээр дүүргийн 16, 18 дугаар хорооны хамран сурах тойргийн 300 хүүхэд шинээр цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо.