Дэлхийн 140 гаруй орнуудын төр, засгийн тэргүүн,мөн 46 орны Гадаад хэргийн сайд есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 3 хүртэл үргэлжлэх Ерөнхий Ассамблейн 70 дахь удаагийн ойн чуулганы ерөнхий улс төрийн мэтгэлцээнд оролцох юм. Эхний өдрийн хуралдаанд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, Ерөнхий Ассамблейн 70 дахь чуулганы дарга Могенс Люккетофтыг үг хэлсний дараа Бразилийн ерөнхийлөгч Дилма Руссефф индэрт уригдах аж. Бразилийн төлөөлөгч Освальдо Аранья НҮБ-ын Ерөнхий Ассамблейн эхний ба хоёрдугаар тусгай чуулганыг 1947 онд даргалсан учраас онцгой эрх эдлэн Дилма Руссефф мэтгэлцээнийг эхлүүлж байгаа юм.
Дараалаад АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын дарга Си Жиньпин, Иорданы ван II Абдалла , Оросын ерөнхийлөгч Владимир Путин үг хэлэх юм.
Жил бүрийн есдүгээр сарын сүүлчээр зохион байгууллагддаг НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган нь жилийн хамгийн тодруун дипломат үйл явдал болдог. Үүний хүрээнд хэдэн зуун уулзалт явагдаж, итгэл тавигддаг ба дэлхийн лидерүүдийн НҮБ-ын индэрээс юу хэлэх нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байдаг билээ.
Ерөнхий ассамблейн чуулганы хамгийн урт үгийг хэлсэн дээд амжилтын эзэн нь Кубын лидер Фидель Кастро юм. Тэрээр 1960 оны чуулган дээр 4 цаг 29 минут ярьсан нь Гиннессийн номын дээд амжилт гэж бүртгэгджээ.
Индэрээс ярьж байгаа улстөрчдын заримынх бие нь хямрах явдал гардаг. Харин Ливийн лидер Муаммар Каддафи НҮБ-д 2009 онд итгэл тавих үед орчуулагч нь бараг муужирахаа дөхсөн гэдэг.
Хамгийн сонирхолтой бас нэгэн түүхэн явдлаас сонирхуулахад, энэ нь Зөвлөлтийн лидер Никата Хрущевтай тохиолдсон юм. Түүний шаахай нь хуралд ирэх үеэр олны дунд мултарч хаягдсан гэх яриа байдаг. Түүнийг үгээ хэлж байхад нь шаахайг нь авчирч өгчээ. Зарим хүн ярихдаа шаахай нь ширээний хажууд нь байсан гэдэг. Зөвлөлтийн имперализмын аюул заналын тухай Филиппиний төлөөлөгч ярьж байх үеэр Хрущев эсэргүүцэн ширээгээ шаахайгаараа нүдсэн гэдэг. Энэ үйлдлийнх нь төлөө Зөвлөлтийн төлөөлөгчдийг 2000 доллараар торгосон гэх боловч тэр торгууль хэзээ ч төлөгдөөгүй үлджээ. Учир нь энэ хэрэгтэй холбоотой баримтууд алга НҮБ-ээс болоод олдоогүй гэдэг. Хрущев үг хэлж байхдаа “Би та нарт орос маягийн занал хийн “би та нарт “Кузькиний эхийг” харуулна гэснийг нь тийм зүйлийн ойлголтгүй барууны орчуулагч “Kuzma’s matter” хэмээн орчуулж олныг алмайруулсан байв. Энд Кумьмагийн ээж ямар хамаатай юм бол гэж тэр үед олон хүн бодсон байх. Цаад утга нь “мангаагаар” л айлгаж байгаа нь тэр аж. Удалгүй үүний дараа Зөвлөлт хамгийн хүчтэй цөмийн бөмбөгийг туршсан юм. Хрущевын мангаа нь тэр байжээ.
Ерөнхий ассамблейн чуулганы хамгийн урт үгийг хэлсэн дээд амжилтын эзэн нь Кубын лидер Фидель Кастро юм. Тэрээр 1960 оны чуулган дээр 4 цаг 29 минут ярьсан нь Гиннессийн номын дээд амжилт гэж бүртгэгджээ. UN Photo/Saw Lwin
Гэхдээ хамгийн урт илтгэлийг 1957 онд Энэтхэгийн төлөөлөгч Кришна Менон тавьжээ. Кашмирийн талаар түүний ярьсан үг чуулган дээр биш НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр найман цаг гаруй үргэлжилсэн гэдэг. Үг хэлж байхад нь бие нь муудсан учир цаг гаруй завсарласны дараа тэр буцан ирээд дахин нэг цаг ярьсан аж. Гэрэл зурагт: Кришна Менон (төвд нь) Канад, Шинэ Зеландын төлөөлөгч нартай үг солилцож байгаа нь. UN Photo/AC
НҮБ-д нэгэн удаа үг хэлж байх үедээ Зөвлөлтийн Гадаад хэргийн сайд Андрей Громыко ухаан алдан унасан гэх баримт байдаг. Илтгэгч индэрт прожекторын хурц гэрэл дор байсан бөгөөд түүний арын хана нь алтан наамал чимэгтэй байсан нь гэрлийг ойлгон ихээхэн шарсны улмаас угийн дулаан хувцасладаг тэрээр гэрлийн дулаанд цохиулан ухаан алдсан байжээ. Завсарлагын дараа Громыко эргэн ирээд алга ташилтын дор үгээ дуусгаж байжээ. UN Photo/TC
НҮБ-ын түүхэнд Зөвлөлтийн Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Никата Хрущев шаахайтай холбоотой түүхээр оржээ. Нью-Йоркт ирсэн түүнийг хүмүүс бичин угтдаг байснаас тэрээр хуралдаанд ирэх замдаа шаахайг мултлуулан хаясан байжээ. Ингээд шаахайн түүх нь эхэлсэн гэдэг. Зураг дээр Югославын лидер Йосеп Броз Тито (цайвар костюмтай) Хрущев нар өөрсдийн төлөөлөгчдийн хамт чуулганы үеэр ярилцаж байгаа нь. UN Photo/Yutaka Nagata
Палестины лидер Ясир Арафат 1974 оны арваннэгдүгээр сарын 13-нд анх удаагаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлсэн байлаа. Тэрээр Израильд хандан “Би та нарт нэг гартаа чидун жимсний модны мөчиртэй, нөгөө дөртөө эрх чөлөөний төлөө тэмцэгчийн хувьд зэвсэгтэй ирлээ. Модны мөчрийг миний гараас бүү унагаач” гэж хэлсэн байв. Мөн л тэр индрээс Арафат 1988 онд ярихдаа палеснчууд, израильчуудын энхээр зэрэгцэн орших боломжийг хүлээн зөвшөөрсөн юм. UN Photo
НҮБ-д маргаан өрнүүлэх дуртай хүмүүсийн нэг нь Венесуэлийн ерөнхийлөгч агсан Уго Чавес байв. Түүний 2006 онй есдүгээр сарын 20-нд хлсэн үг олон хүнд дурсагдан үлджээ. Түүний өмнө бага Жорж Буш үг хэлснийг тэр дурсахдаа “Өчигдөр энд чөтгөр иржээ. Шууд энд. Миний зогсож байгаа индрээс одоо хүртэл хүхэр үнэртэж байна” гээд залибирч байлаа. AP Photo/Julie Jacobson
Бушийн “хорлонгийн тэнхлэг” гэсэн үг бүр нь Чавесийн уурыг хүргэдэг байжээ. Тэнхлэгдээ Венесуэлийн найз Кубыг Буш хамруулсан юм. 2007 онд тэр үгээ хэлэхдээ тэнхлэгт Белорусийг оруулжээ. AP Photo/Seth Wenig
НҮБ-ын индрээс Ливийн лидер Муаммар Каддафийн үг хамгийн дуулиантай сонсогдож байсан юм. Тэрээр 2009 онд тогтоогдсон 15 минутын оронд бараг хоёр цаг ярихдаа “Та нар яагаад цагийн өөрчлөлтөөс зовон шаналаж Америкт ирнэ вэ?” гээд НҮБ-ын төв байрыг өөр газарт аваачих санал гаргаж байлаа. AP Photo/Seth Wenig
Сүүлийн жилүүдэд НҮБ-ын индэр Израиль Ираны хамгийн их хэрүүлийн талбар болсон байв. Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад хоёр хурц үг ихээр хаялцаж байсан юм. “Өчигдөр энэ индрээс тэнэг зүйл ярьж байсан хүн цөмийн бөмбөгтэй болбол яах вэ?” гэж Нетеньяаху график үзүүлээд хэлж байлаа. EPA/JASON SZENES
Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад өөрийн үгэндээ зөвхөн Израилийг хатуугаар хэлээд зогсохгүй Америкийн засгийн газар нь 2001 оны есдүгээр сарын 11-ний террорт хамаатай гэж мэдэгдэж байв. EPA/JUSTIN LANE
Ахмадинежадын нэг тийм үгийг Америкийн төлөөлөгч “солиотой” гэсэн бөгөөд ерөнхийлөгч Барак Обама Иранд хандан ойлгомжтой байхыг хүссэн юм.Зурагт Пан Ги Мун Обамад талархаж байгаа нь. AP Photo/Seth Wenig
Ойн арга хэмжээнд нь төрийн тэргүүн нар ихээр оролцдог. Оросын ерөнхийлөгч Владимир Путин энэ индрээс дөрөв дэх удаа үгээ хэлэх юм. Алексей Панов/ТАСС
Бэлтгэсэн Ш.МЯГМАР