Улаанбаатарт 13 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2015.09.29-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 13 хэм дулаан байна

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон говийн нутгийн зарим газраар түр зуур 16-18 метр, төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав, Хүрэн бэлчир, Их нууруудын хотгороор 2-7 градус, Алтайн өвөр говиор 11-16 градус, говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд  5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 12-14 градус дулаан байна.


2015 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 5-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ойрын 3 хоногтоо хур тунадас цас орж хүйтэрнэ

Баруун аймгуудын нутгаар: 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойноос 5-10м/с, 28-29нд нутгийн өмнөд хэсгээр 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 28-30-нд  хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 29-нд зарим газраар, 30-нд нутгийн зүүн хэсгээр, 1-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж 5-10м/с, 29-нд зарим газраар 16 м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 29-30нд хүйтэрч Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарч уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн өдөртөө 9-14 градус дулаан байна.       

Зүүн аймгуудын нутгаар: 30-нд зарим газраар, 1-нд нутгийн өмнөд хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, 30-2нд зарим газраар түр зуур 16м/с хүрч шороон шуурга шуурна. 28-29нд ихэнх нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 13-18 градус дулаан байна. 30-1 нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн  өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 6-11 градус дулаан байна. Цаашдаа өдөртөө бага зэрэг дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 30-нд ихэнх нутгаар бороо хур тунадас орно. Салхи баруун хойноос 5-10м/с, 29-1 нд зарим газраар 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 28-29-нд ихэнх нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 15-20 градус хүрч дулаарна. 30-нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан өдөртөө 7-12 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө 11-16 градус хүрч дулаарна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж