Голдмэн Сакс банк хэрэгт холбогдов

Хуучирсан мэдээ: 2010.04.17-нд нийтлэгдсэн

Голдмэн Сакс банк хэрэгт холбогдов

АНУ-ын
үнэт цаас болон биржийн Комиссоос тус улсын санхүүгийн гол төв Уолл
стрит дэх хамгийн том хөрөнгө оруулалтын банк болох Голдмэн Сакс /
Goldman Sachs / -ыг хөрөнгө оруулагчдыг мэхэлсэн хэрэгт буруутгасан
байна. Тус комисс Голдмэн Сакс банк санхүүгийн бүтээгдэхүүнээ зарахдаа
сонирхлын зөрчилтэй байснаа нуусан байна хэмээн буруутгаж байгаа гэнэ.
Голдмэн Сакс банк 2007 онд АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дампуурч
эхлэхийн өмнөхөн хөрөнгө оруулагчдад өндөр эрсдэл бүхий ипотекийн
зээлийн багцаар баталгаажуулсан өрийн бичгүүдийг санал болгосон ажээ.
Тэгэхдээ Польсен энд Ко хэмээх санхүүгийн фонд эдгээр багц дахь өрийн
бичгийн үнийг буулган өөртөө авсан гэдгийг хөрөнгө оруулагчдад хэлээгүй
аж. Иймээс зах зээлийг зохицуулах үүрэгтэй дээрхи комиссоос Голдмэн
Сакс банкийг болон тус банкны дэд ерөнхийдөгч нарын нэгэн болох Фабрис
Турег шүүхэд өгч иргэний хэрэг үүсгэсэн байна. Энэ хуйвалдааны шинжтэй
ажиллагаанд Голдмэн Сакс банкны  дэд ерөнхийлөгч Фабрис Туре
зуучлагчаар оролцсон гэж үзэж байгаа юм.
Дээр дурдагдсан ипотекийн
зээлүүдийг худалдан авсан хөрөнгө оруулагчид 2007 онд АНУ-д болсон
ипотекийн зах зээлийн уналтын үеэр нэг тэрбус гаран долларын хохирол
амссан байна. Хохирол амссан хөрөнгө оруулагчдаас хамгийн их алдагдал
хүлээсэн нь Германы IKB банк болон санхүүгийн зөвлөх компани ACA
Capital management зэрэг байгууллагууд байжээ. Харин энэхүү хуйвалдааны
нэгэн хамтрагч нь байсан Польсен энд Ко компани болон эзэн нь болох Жон
Польсен ипотекийн зах зээл дээрхи хямралын үеэр олон тэрбум ам.долларын
ашиг олсон мэдээтэй байгаа ч тэднийг энэ хэрэгт буруутгасан ямар нэг
мэдэгдэл хийгдээгүй байна.
Энэ шуугиан дэгдээсэн иргэний  хэргийн
улмаас Голдмэн Сакс банкны хувьцаа 12 хувиар унаад байгаа бөгөөд харни
Голдмэн Саксын зүгээс уг асуудлыг үгүйсгэж өөрийн нэр төрийг сэргээлгэх
болно гэж мэдэгдэж байгаа гэнэ.

М.Наст
Эх сурвалж АР агентлаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж