
Хөвсгөл аймагт МАН-ын “Ард түмнээ сонсъя” аян үргэлжиж байна. Өчигдөр Шинэ-Идэр суманд МАН-ын удирдах зөвлөлийг төлөөлөн Дашдондог, Сарангэрэл нар ажилласан байна. Тэд иргэдтэй уулзан, санал бодлыг нь сонсч, мөн иргэн бүрийг дэмжиж, сумандаа сайхан амьдрах олон төслийг хэрэгжүүлж, сум орны хөгжлийн цаашдын гарцад илүүтэй анхаарахаа амласан байна. “Төр засаг ард иргэдэд хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээ өгч байна” хэмээн нутгийн иргэд энэхүү уулзалтын үеэр онцолжээ.