“Рашаантын 18”-ын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.12-нд нийтлэгдсэн

“Рашаантын 18”-ын нээлт боллоо

“Хонх”
хамтлагийн  дуулснаар олны хүртээл болсон “Рашаантын 18” дуунаас
сэдэвлэсэн инээдмийн төрлийн эл киног  “Zaya’sh” студийн хамт олон
бүтээсэн бөгөөд хошин шогийн чадварлаг жүжигчид болох “Хэцүү анги”,
“Гоёлын даашинз”, “Помогите нам” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд
тоглож олны танил болсон жүжигчин Б.Навчаа, “Х-Түц” хамтлагийн жүжигчин
Д.Баттөмөр, УДЭТ-ын залуу жүжигчин А.Ганчимэг нар гол дүрд нь тогложээ.
Киноны ерөнхий найруулагч, кино зохиолч, ерөнхий зураглаачаар “Zaya’sh”
студийн Ш.Даваадорж, ерөнхий продюсераар гавьяат жүжигчин,  дуучин
Т.Баясгалан, зургийн даргаар жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан
М.Саранцэцэг, дууны техникчээр Б.Гийгүүлэн нар ажиллажээ. Б.Гийгүүлэн нь
Монголын тайз, дэлгэцийн урлагийн нэрт мастер Б.Бадар-Ууган агсны хүү
юм.  Туслах дүрүүдэд “Хэцүү анги” олон ангит киноны Сүнжид багшийн
дүрээр олны танил болсон жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан
М.Саранцэцэг, гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, Соёлын тэргүүний
ажилтан, жүжигчин Бямбацогт, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин
Хүрэлхүү, өгүүлэхүйн олон шүлгээрээ олны танил болж байгаа залуу
жүжигчин Ананд, бяцхан жүжигчин Эрдэнэбаяр нар тоглосон юм.  Энэ кинонд
өнөөгийн нийгэмд баян ядуугийн ялгаа их байгаа ч жинхэнэ хайр сэтгэл бүх
зовлон бэрхшээлийг ялж чаддагийг харуулжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж