
Pakistan Today болон The News англи хэл дээр гардаг сонины хоёр сэтгүүлч амь үрэгджээ. Эхний тэсрэх төхөөрөмжийг зочид буудлын нэгэн өрөөний ариун цэврийн өрөөнд суурилуулсан гэж урьдчилан таамаглаад байна. Хоёр дахь бөмбөгийг мотоцикльтэй амиа золиослогч дэлбэлжээ.
Дэлбэрэлтийн улмаас зочид буудал болон зургаан дэлгүүр эвдэрч сүйдсэн аж. Одоогоор дэлбэрэлтэд холбогдох хүмүүсийг тогтоогүй байна. Дашрамд Пешавар хотод энэ оны тавдугаар сарын 25-нд мөн террор халдлага болж, хоёр хүн амь үрэгдэн, 20 гаруй хүн шархадсан юм.
Н.Тунгалаг