“Арвайн Үндэс” компанийн ивээн тэтгэж буй "Хүрхрээ" үндэсний дээд лигт энэ жил есөн баг оролцож байгаа бөгөөд хамгийн сүүлийн байрт бичигдсэн баг “1-Р ЛИГ” рүү унах бол 8-р байрт бичигдсэн баг плэй-оффын тоглолтыг “1-Р ЛИГ”-ийн гуравдугаар байр эзэлсэн багтай шийдвэрлэх тоглолтыг хийх дүрэмтэй.
Тэгвэл өчигдөр 8-р байрыг хадгалж үлдэх, цаашлаад 7-р байранд ч бичигдэх боломжтой байсан "Улаанбаатын мазаалайнууд" баг болон 7-р байранд бичигдэж байгаа "Дэрэн" багууд хоорондоо энэ улирлын сүүлийн тоглолтоо хийлээ.
"Дэрэн" багийн хувьд тэнцэхэд л дээд лигтээ үлдэх эрхээ 100 хувь баталгаажуулах байлаа. Гэсэн ч тоглолтын эцсийн үр дүн тэдний талд байсангүй 2:0 харьцаатай "Улаанбаатарын мазаалайнууд" баг ялалт байгууллаа. Тоглолтын 16 дахь минутад Г.Ганзориг гоолын салхийг нээсэн бол М.Билгүүн 35 дахь минутад тэргүүллээ батжуулсан байна.
"Соёмбын барсууд" баг энэ удаад "Хангарьд" багийг ялсан ч 7 оноотой болж, лигийн тоглолтоо 9-р байраар дуусгалаа. Өөрөөр хэлбэл, тэд доод лиг рүү ирэх улиралд унах нь тодорхой болсон. Харин "Улаанбаатарын мазаалайнууд" баг ялалт байгуулснаар 8 оноотой, "Дэрэн" 9 оноотой бичигдэж байна. Ирэх ням гаригт багууд сүүлийн тоглолтоо хийж, эцсийн үр дүн тодорхой болно.
Эх сурвалж: www.the-mff.mn