Обамагийн гэрийн ойролцоо онгоцоор нисчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.12-нд нийтлэгдсэн

Обамагийн гэрийн ойролцоо онгоцоор нисчээ

F-15 маркийн хоёр сөнөөгч онгоцоор Мериленд мужийн Кемп-Девид хотод байдаг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн гэрийн ойролцоо нислэг хийсэн иргэнийг өчигдөр саатуулсан тухай Лента.ру мэдээллээ. Обамагийн гэр бүл амралтын өдрүүдээрээ Кемп-Девид хотод ирдэг юм.

Beechcraft Bonanza онгоцыг Ерөнхийлөгчийн гэрээс 18 км зайтай нисч байхад сөнөөгч онгоцнууд  Хейгерстаун хот руу чиглүүлж нисгэн газардуулсан аж. Онгоцны нисгэгч газраас сануулга өгөхөд хариулахгүй байсан учир ийм арга хэмжээ авахад хүрсэн байна.

Хойд Америкийн Агаараас Хамгаалах Командлалын мэдэгдсэнээр Ерөнхийлөгч болон түүний гэр бүлд онгоцноос ямар нэгэн аюул заналхийлэл учраагүй аж.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж