АНУ-ын Нью Йорк хотноо НҮБ-ын ерөнхий ассамблейн ээлжит чуулган чуулж байна. Дэлхийн Засгийн газар гэгддэг НҮБ энэ жил 70 жилийн ойгоо тэмдэглэж байгаагаараа онцлогтой. 1945 онд дэлхийн хоёрдугаар дайны голомтыг дарсны дараа дахин дэлхий дахинд дайны аюул заналыг бий болгохгүйн тулд бүх улс орон хамтран ажиллахын чухлыг ойлгосон. Энэ ойлголтын дүнд Нэгдсэн Үндэстний байгууллага хэмээх энэ байгууллага бий болсон түүхтэй.
70 жилийн тэгш ойн чуулганд хамгийн олон буюу 150 гаруй улсын төр засгийн тэргүүн очоод байна. Эдгээр хүндэт төлөөлөгчийн дотор манай хоёр хөрш ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар онцгой байр суурь эзэлж, тэдний үг, үйлдэл олны анхаарлын төвд байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж мөн энэ чуулганд оролцож байна.
Энэ удаагийн чуулганы бас нэг онцлог нь их мянганы эхэнд дэлхийн улс орнуудын тэргүүн нарын өргөн зөвшилцлөөр тунхагласан Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг дүгнэж, дараагийн зорилтоо дэвшүүлж байна.
70 жилийн тэгш ойн чуулганд хамгийн олон буюу 150 гаруй улсын төр засгийн тэргүүн очоод байна. Эдгээр хүндэт төлөөлөгчийн дотор манай хоёр хөрш ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар онцгой байр суурь эзэлж, тэдний үг, үйлдэл олны анхаарлын төвд байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж мөн энэ чуулганд оролцож байна.
Ядуурал, өлсгөлөнг бууруулах, Бүх нийтээрээ анхан шатны боловсрол эзэмших, Жендерийн тэгш байдлыг дэмжин хөгжүүлж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх , Хүүхдийн эндэгдлийг бууруулах, Эхчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, Бэлгийн замын халдварт өвчин, Хүний дархлал хомсдлын вирус, Дархлалын олдмол хомсдол, сүрьеэтэй тэмцэх, бусад өвчнийг бууруулах, Байгаль орчны тогтвортой байдлыг хангах, Хөгжлийн төлөө дэлхийн нийтийн түншлэлийг хөгжүүлэх гэсэн найман зорилтыг дэлхийн 189 орны төрийн тэргүүн нар хэрэгжүүлэхээр 2000 онд санал нэгтэйгээр дэмжсэн. Мянганы хөгжлийн зорилтыг 2015 он хүртэл хэрэгжүүлэх зорилт тавьсан бөгөөд ийнхүү хэрэгжилтийг дүгнэж, дараагийн стратегийг дэвшүүлж байгаа юм. Мянганы хөгжлийн хамгийн гол зорилт болох ядуурал, өлсгөлөнг хоёр дахин бууруулах зорилт биелээгүй ч дараагийн стратеги болох Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн гол цөм хэвээр үлдэж байна. 17 үндсэн зорилт, 169 зорилго бүхий Тогтвортой хөгжлийн хөтөлбөр буюу хоёр дахь стратегийг 2030 он хүртэл хэрэгжүүлэх юм.
Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаар тогтмол тайлан бэлтгэн гаргаж байсан бөгөөд өөрийн орны онцлогт тохируулан “Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх” есдүгээр зорилгыг 2008 онд шинээр нэмж тодорхойлсон.
2013 онд гаргасан Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн үндэсний тавдугаар илтгэлд “Монгол орны ядуурлын түвшин 2010 онд 38.7 хувь байсан бол 2012 онд 27.4 хувь болж 11 нэгжээр буурчээ. Сүүлийн жилүүдэд ядуурлыг ихээхэн бууруулж чадсан нь Засгийн газраас нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн зах зээл, хүн амын хүнсний хангамж, эх, нялхсын тусламж үйлчилгээний бодлогыг үр дүнтэй явуулсантай зүй ёсоор холбоотой гэж болно. Гэвч эдийн засаг хурдацтай өсч буй орны хувьд ядуурлын түвшин нь хүлээн зөвшөөрөх боломжгүй өндөр түвшинд байсаар байна. Эрүүл мэнд болон бусад суурь үйлчилгээний хүртээмж хангалтгүй, байгалийн гамшигт өртөмтгий, ажил эрхлэх боломж хомс, бүс нутгийн хөгжлийн түвшин ялгаатай, олгож буй боловсрол нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцэхгүй байгаа байдал нь Монгол Улсын ядуурлын гол шалтгаан юм” хэмээн дүгнэжээ.
Энэ тайланд дурдсанаар Монгол Улсын хувьд эхний гурван зорилт буюу өлсгөлөн, ядуурлыг бууруулах, Бүх нийтээрээ анхан шатны боловсрол эзэмших, буюу Жендерийн тэгш байдлыг дэмжин хөгжүүлж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь нэмэлт арга хэмжээ авсанаар хэрэгжих боломжтой гэж дүгнэсэн бол дөрөв, зургадугаар буюу Хүүхдийн эндэгдлийг бууруулах болон Бэлгийн замын халдварт өвчин, Хүний дархлал хомсдлын вирус, Дархлалын олдмол хомсдол, сүрьеэтэй тэмцэх, бусад өвчнийг бууруулах зорилт бүрэн биелжээ. Эхчүүдийн эрүүл мэндийг сайжруулах тавдугаар зорилт биелэх боломжтойд тооцогдсон байна. Харин долоо, наймдугаар зорилт болох Байгаль орчны тогтвортой байдлыг хангах, Хөгжлийн төлөө дэлхийн нийтийн түншлэлийг хөгжүүлэх нь хэрэгжих боломжгүй хэмээн дүгнэжээ. Өөрийн орны онцлогт тохируулан дэвшүүлэн тавьсан есдүгээр зорилт буюу Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх нь хэрэгжих битгий хэл дүгнэх ч боломжгүй хэмээн тайланд дурдагджээ.
2030 он хүртэлх стратеги болох Тогтвортой хөгжлийн хөтөлбөр нь цоо шинэ зүйл биш өмнөх Мянганы хөгжлийн зорилтуудыг өргөжүүлсэн учраас чадсанаа бататгаж, чадаагүйгээ хийх амлалт авлаа гэсэн үг.