Баянхонгорыг жишиг аймаг болгоно

Хуучирсан мэдээ: 2011.06.12-нд нийтлэгдсэн

Баянхонгорыг жишиг аймаг болгоно

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны Сайд Г.Занданшатарын санаачлагаар Баянхонгор аймгийг жижиг, дунд үйлдвэрийн жишиг аймаг болгон хөгжүүлэх, “Жижиг, дунд үйлдвэрийн цогцолбор” байгуулах хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг тус аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаадын хөрөнгө оруулалтын газар дэмжин энэ амралтын өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Чуулга уулзалтад төр, засгийн байгууллагууд, бизнес эрхлэгчдийн 100 гаруй төлөөлөл оролцож, Баянхонгор аймагт баригдах “Баянхонгор” жижиг, дунд үйлдвэрийн цогцолборт хэрэгжүүлэх нийт 13 тэрбум төгрөгийн 40 төслийг хэлэлцэн хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн аймгийн хөгжилд хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, дэмжих боломж, давуу талыг сурталчлах үэрэг асуудлуудыг хэлэлцжээ.  Уулзалтад УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Амарсанаа, ХХААХҮЯ-ны ТНБД Гантулга, газрын дарга Ганхуяг, Бадрал нар оролцож, ЖДҮ-ийг Баянхонгор аймагт хөгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж