Өлсөгчид 4-8 кг жин хассан байна

Хуучирсан мэдээ: 2010.04.17-нд нийтлэгдсэн

Өлсөгчид 4-8 кг жин хассан байна

“Амлалт нэхэх ард түмний холбоо”-ныхон УИХ-ыг тарахыг шаардан, бүхи хийтийн санал асуулга явуулах хэрэгтэй гэж үзэж Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байсан. Гэтэл энэ сарын 14-нд тус өлсгөлөнд оролцож байсан иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө илэрч байгаа тул үзлэг шинжилгээ хийсэн эмч нарын дүгнэлтийг үндэслэн нийслэлийн харьяа эмнэлэгт тэднийг хүргэсэн байна. Эмнэлэгт хүргэсэн боловч тэд эсэргүүцэл илэрхийлэн өнөөдрийгхүртэл огт эмчилгээг хийлгэлгүй өлсгөлөнгөө үргэлжлүүлсээр байна. Аливаа тохиолдолд хүн биеийнхээ жингийн 10 хувийг алдахад эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлдөг болох нь тогтоогдсон байдаг аж. Өнөөдрийн байдлаар тус хөдөлгөөний зохицуулагч Г.Уянга 4.5 кг жин хассан байгаа бөгөөд 8 кг хүртэл жин хассан өлсөгчид ч байгаа гэнэ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж