Америкийн цэргийнхний бэлтгэсэн “Шинэ Сирийн арми”-ийн дайчид “Аль-Каида” бүлэглэлд хамаарагдах “Жебхат ан-Нусра” бүлгийнхэнд тоног төхөөрөмж, зэр зэвсэг дамжуулан өгсөн байна гэдгийг АНУ-ын Төв командлалын төлөөлөгч хурандаа Патрик Райдер мэдэгдлээ хэмээн Reuters агентлаг дамжууллаа.
“Хэрэв “Шинэ Сирийн арми”-ийн дайчид “Жебхат ан-Нусрад” зэр зэвсэг өгсөн нь батлагдах юм бол тэр нь Сирийн сөрөг хүчний дайчдыг сургаж, зэвсэглэх гэрээний нөхцлийг зөрчсөн хэрэг болно” гэж тэр хэлэв.
Пентагоны мэдээгээр бол сөрөг хүчний дайчид террористуудын хяналтын нутгаар аюулгүй өнгөрөхийн тулд алан хядагчдад зургаан пикап машин, зэр зэвсэг өгчээ.
Үүнээс өмнө Барак Обамагийн Үндэсний аюулгүй байдлын туслах Бен Родс АНУ нь Украин, Сирийн талаар Оростой хамтран ажиллахад бэлэн гэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ