Фото мэдээ: УИХ-ын даргын айлчлал

Хуучирсан мэдээ: 2015.09.27-нд нийтлэгдсэн

Фото мэдээ: УИХ-ын даргын айлчлал

УИХ-ын дарга З.Энхболдын ОХУ-ын Свердловск мужид хийх албан ёсны айлчлал эхэллээ /2015.09.23/

УИХ-ын дарга З.Энхболдыг Свердловск мужид хүрэлцэн ирэхэд, тус мужийн Хууль Тогтоох Хурлын дарга Л.В.Бабушкина, Гадаад эдийн засаг, гадаад харилцааны сайд А.О.Соболев, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Екатеринбург дэх төлөөлөгч А.В.Харлов, Б.Н.Ельцины нэрэмжит Уралын Холбооны Улсын Их Сургуулийн захирал В.А.Кокшаров,  Екатеринбург дэх Монгол Улсын өргөмжит консул В.А.Воротников болон албаны бусад хүмүүс угтан авав 

УИХ-ын даргад Свердловск мужийн амбан Захирагч Е.В.Куйвашев бараалхав /2015.09.24/

Е.В.Куйвашев: Хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг дэмжихийн тулд бизнес хоорондын болон аж ахуйн нэгж хоорондын уулзалт, харилцаа холбоо чухал юм

З.Энхболд: Монгол Улс танай мужтай аж үйлдвэрлэлийн салбарыг түлхүү хөгжүүлэх сонирхолтой байна

УИХ-ын дарга З.Энхболд Уралын Холбооны Их Сургуулийн удирдлагуудтай уулзалт хийв /2015.09.24/

ОХУ-ын Уралын Холбооны Их Сургууль

З.Энхболд: Сүүлийн 60  гаруй жилийн турш Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулж буй монголын өндөр ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэж байгаа сургуулийн нэг бол Уралын Холбооны Их Сургууль юм

Сургуулийн удирдлагууд зочдод сургуулийн өнөөдрийн хүрсэн түвшин болон үйл ажиллагааг танилцуулж байгаа нь..

 

 

УИХ-ын дарга З.Энхболд Уралын Холбооны Их Сургуулийн Хүндэт доктор боллоо /2015.09.24/

УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр тус  сургуулийн Хүндэт доктор боллоо

УИХ-ын дарга З.Энхболд 1989 онд ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулийг /Уралын Политехникийн дээд сургууль/ автоматик, телемеханикийн инженер мэргэжлээр төгсжээ

Ёслолын үеэр УИХ-ын дарга З.Энхболд ахмад дайчдад чөлөөлөх дайны ойн медаль болон дурсгалын зүйлс гардуулав

УИХ-ын дарга З.Энхболд  “МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН  ҮНЭТ ЗҮЙЛ БА ХӨГЖИЛ ДЭВШИЛ” лекц уншсаны дараа тус сургуулийн эрдэмтэн багш нар, оюутнууд сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа

УИХ-ын дарга Уралын Холбооны Их Сургуулийн  хүндэт доктор болсонтой холбогдуулан тус сургуулийг төгсөж, олонд танигдсан алдартнуудын буланг нээх ёслол боллоо

УИХ-ын дарга З.Энхболд Свердловск мужид хийж буй айлчлалын талаар оросын сэтгүүлчдэд ярилцлага өгөв /2015.09.24/

УИХ-ын дарга З.Энхболд Уралын Турбины үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав /2015.09.25/

Уралын Турбины үйлдвэр

Уралын Турбины үйлдвэр 1938 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ашиглалтад орсон. 2000 гаруй ажилтантай

Улаанбаатар хотын “ТЭЦ-4” ДЦС нь Уралын Турбины үйлдвэртэй хамтран ажилласнаар хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ажил хийгдэж, хүчин чадлын цахилгаанаар 120 МВт, дулаанаар 188 Гкал/ц-аар өргөтгөсөн байна

Улсын Их Хурлын дарга З.Энхболд тус үйлдвэртэй танилцсаны дараа үйлдвэрийн хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, үйлдвэрийн түүхийн музей үзэж сонирхов

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл,

олон нийттэй харилцах хэлтэс

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж