Италийн археологичид алдарт зураач Леонарда да Винчигийн бүтээл “Мона Лиза” зургийн модел Лиза Жеррардин гэх эмэгтэйнх байж болзошгүй араг ясыг олжээ.
Гэхдээ одоогоор араг яс Мона Лизагийнх мөн эсэхийг тодруулаагүй байгаа хэмээн нэрээ нууцалсан эх сурвалж “Ройтерс” агентлагт өгүүлжээ.
Археологич Сильвано Уинсенти “Бидний олсон араг яс Мона Лиза зураг дээрх бүсгүйнх байх өндөр магадлалтай. Бид итгэлтэй байна. Гэхдээ ДНК-ийн шинжилгээний тусламжтайгаар араг ясны эзнийг олох болно” гэжээ.
Лиза Жеррардин 1479-1551 оны хооронд амьдарч байжээ. Тэрээр таван хүүхэдтэй бөгөөд нөхрөө тахлаар алдсныхаа дараа гэлэнмаа болж. нийг 1442 онд 60 насандаа таалал төгссөн гэдэг.
Т.АНУ