
МУГЖ, дуучин С.Жавхлан 21 аймагт гал түгээх ёслол үйлдэхээр маргааш замд гарахаар болжээ. Дуучин залуу тулганы гал түгээх ёслолоос гадна “Тулганд чанасан ижий минь цай” нэртэй тоглолтоо 21 аймагт тоглох юм байна. Түүний гал түгээх аялан тоглолт маргааш Сүхбаатар аймгаас эхэлнэ. Өөрийнх нь тоглолтыг үзэх, гал түгээх ёслолд оролцохыг хүссэн хүмүүсийг уугуул нутагтаа очихыг С.Жавхлан уриалж байгаа аж. Эвийн гал бадраах ёслол гэгчийгээр тэрбээр Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 100 жилийн ойд зориулж байгаа гэдэг.
С.Отгон