Улсын Валютын Сангийн компьютерийн сүлжээ хакерчдийн халдлагад өртсөн
тухай The New York Times сонинд мэдээллээ. ОУВС-гийн хэвлэл, мэдээлэл
одоогоор албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.
Уг
сангийн тэргүүн байсан Доминик Стросс-Каны шуугиантай холбоотойгоор
хэдэн сарын өмнөөс хакерчид ОУВС-гийн компьютерийн сүлжээнд нэвтрэхээр
оролдож байсан тухай сонинд мөн дурджээ. Нэрээ нууцалсан эх сурвалжийн
мэдэгдсэнээр энэ халдлага сайтар бэлтгэгдсэн бөгөөд ихээхэн аюул учруулж
болох юм гэжээ. Мөн ямар мэдээлэл хакерчдын гарт орсон нь тодорхойгүй
байгаа аж.

ОУВС-гийн төлөөлөгч Дэвид Хоули ямар хакер халдлагын
тухай нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан бөгөөд байгууллага хэвийн ажиллаж
байгаа гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Н.Тунгалаг