Ядуурлын үнэлгээний шинэ төвшинг сүүлийн 25 жилийн дотор анх удаагаа Дэлхийн банк шинээр тогтоосны дараа дэлхийн сая сая хүмүүс ядуурлын доод төвшинд амьдарч байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Дэлхийн банк ядуурлын төвшинг өдрийн $1,90 доллар болгоно гэсэн хүлээлт байгаа. Тэр нь өнгөөгийн $1,25 гэсэн үнэлгээнээс өссөн үзүүлэлт. Дэлхийн лидерүүд энэ долоо хоногт Нью-Йоркт цугларч НҮБ-ын хүрээнд ойрын 15 жилийн тогтвортой хөгжлийн шинэ зорилтуудыг баталж байна. Шинэ төлөвлөгөөний нэг чухал зорилт нь ядууралтай тэмцэх асуудал байв.
НҮБ-ын мэдээгээр, дэлхийн 836 сая хүн ядуурлын тогтоосон төвшнөөс доогуур амьдарч байгаа бөгөөд хөгжиж буй орнуудын оршин суугчдын таван хүний нэг нь өдөрт $1,25 доллар зарцуулдаг гэжээ.
Дэлхийн банкны хэвлэлийн төлөөлөгч ядуурлын төвшний үнэлгээг нэмэгдүүлэх гэж байгааг батлаагүй ч банк нь ядуурлыг тогтоох системийг худалдан авах чадварын шинэ үнэлгээний дагуу шинэчлэх талаар ажиллаж байна гэлээ. Ядуурлын төвшнийг эргэн харах шаардлагатай гэж Дэлхийн банкны дарга Жим Ён Кимийн мэдэгдсэнээс Financial Times сонин ишлэн авсан байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР