Дэлхийн хамгийн жижиг хадан арлууд

Хуучирсан мэдээ: 2015.09.26-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн жижиг хадан арлууд

 

Дэлхийн өнцөг булан бүрт байгалийн өвөрмөц тогтоцтой, гайхамшигт газрууд байдаг. Эдгээрийн нэг нь хадан арлууд юм. Зарим дээр нь хүн амьтан амьдрах боломжгүй, багахан хэмжээний ургамалтай байхад зарим дээр нь хүмүүс тодорхой хэмжээний бүтээн байгуулалт хийн, аялал жуулчлалыг хөгжүүлсэн нь байх.

 

Ингээд дэлхийн хамгийн алдартай хадан арлуудын талаарх мэдээллийг хүргэе.

 

Шинэ эддистоны хад

 

 

 

АНУ-ын Аляск мужид байрладаг энэхүү хадан арлыг анх 1793 онд ахмад Жорж Ванкувер гэгч далайгаар аялж явахдаа нээж байжээ. Анх түүний нэрээр нэрлэж байсан ч хожим Английн Эддистоны гэрэлт цамхгийн нэрээр нэрлэсэн байна.

 

Хадны өндөр нь 72 метр. Галт уулын цоргоноос дээш оргилон гарч ирсэн чулуулгаас тогтсон хэмээн үздэг.


 

Фастнет хад

 

 

 

Энэхүү хадан арал нь Ирландын хамгийн өмнө цэг ба Атлантын далайд оршдог. 19 зууны үед нутгаа орхин АНУ руу цагаачлан явж буй цагаачдад эх орноос нь хамгийн сүүлд харагддаг хэсэг нь болдог байсан учраас уг хадыг “нулимс” гэж ч нэрлэдэг байжээ. Анх 1865 онд дээр нь цамхаг барьж байсан ба хожим 1906 онд дахин шинэчилэн боржин чулуугаар цамхаг барьжээ. Мөн нисдэг тэрэг буух тавцантай гэдгээрээ онцлог. Өндөр нь 30 метр.


 

Манжин хад

 

 

 

АНУ-ын Мичиганд байрлах манжин хэлбэрийн энэхүү хадан арлыг тун содон тогтоцтой хэмээн онцолдог. Олон мянган жилийн далайн давалгааны улмаас доод хэсгээрээ элэгдэн энэхүү хэлбэртэй болсон хэмээн үздэг. Дээрээ мод болон ургамлуудтай. Нуурыг хөлдсөн үед л дээр нь гарах боломжтой. Бусад үед жуулчид завин дээрээсээ хажуугаас нь хараад л буцдаг байна.


 

Мицүкежима

 

 

 

Японы Ишикавад байрлах эзэнгүй арал. Хэлбэр дүрсээр нь байлдааны хөлөг шиг арал ч хэмээн нэрлэх нь бий. Энэхүү арал нь 150 метр өндөр, 50 метр өргөнтэй. Үндэсний паркын үзэсгэлэнт газруудын жагсаалтад багтсан байдаг учраас уг арлыг үзэхээр жуулчид маш ихээр очдог.

 

Т.АНУ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж