Зам засварын ажлыг цаг хугацаанд нь амжуулахгүйгээс иргэд хохирох тохиолдол гарч буй. Түүний нэг нь Хан-Уул дүүргийн 8-р хорооны Дэнжийн 4-157 б тоотод оршин суугч болсныг Засгийн газрын харьяа 11-11 төвд хандан гомдол мэдүүлжээ.
Тэрээр гэртээ орж чадахгүй хоёр сар болсноо өгүүлсэн байна. Энэ тухай №1509256643 дугаараар хандсан зочин “Хан-Уул дүүргийн 8-р хорооны дэнжийн 4 157б тоот амьдардаг. Зам тавьж байгаа гэж хашааг хаасан. Гэртээ орж чадахгүй 2 сар болж байна. Энэ асуудлыг яаралтай шийдэж өгнө үү” гэжээ.
Мөн SKY их дэлгүүрийн урд гадаа талбайд шинэ ургацын монгол ногоо зарж байгаа нэртэй хятад ногоо зарж хоорондоо муудалцсан. Муудсан тарвас зарж байгааг шалгаж өгөхийг №1509253159 дугаараар хандсан зочин хэлжээ.
Гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхийн тулд 13 А маягттай байхаас гадна шаардлага тавьж, уурлаж бухимдахаар үйлчилгээ үзүүлж буйг №1509254983 дугаараар хандсан зочин өгүүлжээ. Тэрээр “Гуравдугаар шатлалын эмнэлгүүдээр үзүүлэх гээд очихоор заавал дүүргийн эмнэлэгтээ үзүүл гэх юм. Халдвар өвчин судлалын Сүрьеэгийн тасагт үзүүлэх гээд 13 А маягт, эмчийн бичгээ аваад очихоор үзэхгүй гэж байна. Шаардлага тавиад уурлахаар үзэж байна. Иргэн бүрийг ингэж бухимдуулах ямар шаардлагатай юм бэ. Хуулиас дээгүүр байгууллагын дотоод журам гэж байдаг юм уу? ..
Түүнчлэн дараах гомдлыг ирүүлжээ. Үүнд №1509256672 Сэлэнгэ аймгаас холбогдож байна. Зурагт тоон системд шилжиж манайх зурагт үзэж чадахгүй байгаа. Гэтэл зурагтны мөнгө авч байна. Энэ асуудлыг болиулж өгнө үү.
№1509253117 Нийслэлийн 42-р цэцэрлэгийн тогийг тасалсан. Тогны мөнгөө төлөх гээд очсон төрийн сангаас гүйлгээ хаасан гэж байна. Хүүхдүүд хоолгүй байгаад байна. Үүнд арга хэмжээ авч өгнө үү
№1509250511 Чингэлтэй дүүргийн 4-р хороо Зоос гоёлын арын 19-байрны нийтийн эзэмшлийн талбай зогсоол дээр Dream зочид буудал нь төлбөртэй зогсоол болгож оршин суугчид машинаа тавьж чадахгүй байна. Арга хэмжээ авч өгнө үү.
№1509250107 Цахилгаан эрчим хүчний үнийг 1 квт тутамд 4 төгрөгөөр биш бодит байдал дээрээ 8 төгрөгөөр нэмсэн байна. Энэ ямар учиртай вэ?
№1509250649 Сурагчдын сурах бичиг олдохгүй байна. Үйлдвэрүүд нь хэвлэхгүй байна.Үүнд арга хэмжээ авч өгнө үү.
№1509251232 Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны Баян-Хошуу хайрханы ойр орчмоор хууль бусаар иргэд дур зоргоороо бууж байна. Өмнө нь энэ асуудлыг тус дүүргийн газрын албанаас иргэдийн хашааг албадан буулгаж зөв ажил хийж байсан. Иймд дахин энэ ажлыг зохион байгуулж тахилгатай уулаа хамгаалах арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
Г.ХОРОЛ