Төсвийн тодотголыг хийхдээ зарлагыг багасгаж, уул уурхайн бүтээгдэхүүний үнийг бодитой тусгах хэрэгтэй байгаа хэмээн гишүүд санал нэгдэж байна. Он дуусах дөхсөн энэ үед орлого дутсан учраас дахин тодотгол хийхээс өөр аргагүй байгааг эх сурвалжууд мэдээллэж байна. Эхний тодотголоор төсвийн зардлыг 500 гаруй тэрбумаар танасан боловч 650 гаруй тэрбум төгрөгөөр орлого тасарсан. Энэ нь дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ үргэлжилэн унаж байгаатай холбон тайлбарлаж байгаа юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас тодрууллаа.
-Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас хэтрэх юм бол төсөвт тодотгол хийдэг хуулийн шалгуур байдаг. Энэ шалгуурт хүрсэн байгаа юу?
-Төсвийн алдагдал таван хувьтай байгаа. Төсвийн орлогын бүрдэлт нь таван хувиар буурсан тохиолдол төсвийн тодотгол хийдэг. Энэ хэмжээнд хүрсэн гээд засгийн газар тодотгол хийж байна.
-Захиргааны зардлаа багасгах боломж байгаа юу? Сүүлийн хэдэн жил нилээн нэмэгдсэн гэсэн шүүмжлэл байдаг.
-2015 оны төсвийн батлах үед судалгаа хийж үзсэн. Төрийн захиргааны албан хаагчдын цалин нэмэгдээгүй буурсан. Яам, орон нутгийн засаг даргын тамгын газар ажилладаг хүмүүсийн цалин буурсан.
Хамгийн их нэмэгдсэн нь үйлчилгээний салбар, цэцэрлэг, сургууль, эмнэлгийн ажиллачдын цалин. Энэ нь ч аргагүй юм. Төсөв батлах болгонд сургууль, цэцэрлэг баригдаж байдаг. Хууль сахиулах байгууллагын түвшинд бүтцийн өөрчлөлтөнд цалин нэмэгдсэн байна лээ. Мөн гадаад орнуудад байгаа элчин сайдын яам, төлөөлөгчийн газруудад орон тоо нэмэгдсэн дүн гарсан.
Бүрэн эхээр нь бичлэгээс …
Холбоотой мэдээ