Оросын хөдөө аж ахуйн салбарынхан есдүгээр сарын 23-ны байдлаар нэг га-гаас дундажаар 24,6 центнер ургац авч, 91,9 сая тонн ургац хураагаад байна.
Үр тариа болон шошийн ургамлыг 36,9 сая га-гаас хураасан нь бүх тариалсан талбайн 79 хувийг хамарч байна.
Холбооны өмнөд тойрог ургац хураалтын дүнгээр нэгдүгээрт явж байгаа бөгөөд эндээс нэг га-гаас дундажаар 37,5 центнер авсан гэж тооцоход 25 сая тонн ургац хураасан байна. Түүнчлэн төвийн тойрогт 20,9 сая тонн, Ижил орчмын нутагт 18 сая тн ургац хураагаад байгаа ажээ.
Оросын Хөдөө аж ахуйн яам энэ жил 1О2,9 сая тонн ургац авна гэж тооцоолжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР