Малын сэг зэм устгах ажил эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.17-нд нийтлэгдсэн

Малын сэг зэм устгах ажил эхэлжээ

Хөдөө орон нутагт хаваржилт хүндхэн байгаа талаар орон нутгаас мэдээлэл ирсээр байна. Өнөөдрийн байдлаар Өвөрхангай аймагт нэг сая 214 мянган толгой мал хорогдоод байгаа бөгөөд энэхүү малын сэг зэм устгах ажил өнөөдрөөс эхэлжээ. Цагийн байдал хүндэрсэн энэ үед НҮБ-аас малын сэг зэм устгах, халдваргүйжүүлэлт хийх ажилд нилээдгүй хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Тус аймгийн тухайд малын сэг зэм устгах ажилд нэг тэрбум гаруй төгрөгийг зарцуулахаар бэлтгэл ажил, орон нутгийн удирдлагуудад мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулсан юм байна. Уг ажлын хүрээнд нэг багт устгалын 3-4 цэгт 12 хүн ажиллах бөгөөд аймгийн хэмжээнд ажилгүй 200 орчим хүнийг түр ажлын байраар ханган ажиллуулж байгаа аж. Одоогоор Өвөрхангай аймагт огт малгүй болсон 700 өрх айл, дийлэнх малаа хорогдуулсан 7 мянга гаруй өрх айл байна гэсэн судалгааг аймгийн Мал аж ахуйн газраас гаргасан байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж