Фото: Ahmad Masood / Reuters
Саудын Арабын нутаг дэвсгэр дэх “Мекка” гэх мусульмануудын ариун хотод хаж буюу ислам шашны их мөргөлийн үеэр 717 даяанч амиа алдсан тухай мэдээлжээ. Саудын Арабын Иргэний хамгаалалтын байгууллагын мэдээлснээр дээрх хүмүүсээс гадна 863 орчим даяанч бэртэж гэмтсэн байна. Энэ жилийн их мөргөлд 1,3 сая хүн хүрэлцэн ирсэн ажээ.
Каабын ойролцоох хажийн мөргөлчдийн дунд жил бүр шахам шахцалдаан гардаг бөгөөд 1990 онд хамгийн олон буюу 1400 даяанч амь үрэгдэж байжээ.
Хаж буюу Меккад даяанчлах үйл явц тав хоног үргэлжилдэг бөгөөд энэ үеэр Каабыг долоон удаа тойрч, тусгай заасан цагт Арафатын хөндийд зогсон, долоон удаа Сафа толгойгоос марва толгой хүртэл гүйх, долоон чулууг чөтгөрийг бэлгэдсэн багана руу шидэх зэрэг үйл гүйцэтгэдэг байна. Хажийн энэ дарааллыг ёсчлон барих ёстой бөгөөд дутуу үйлдвэл даяанчлалыг хүчингүйд тооцдог аж. Түүнчлэн хаж хийсэн хүн “хажи” гэх цол авдаг байна.
“Чөтгөр”-ийг чулуугаар шидэлж байгаа нь. 2015 он. Фото: Mosa'abElshamy / AP
ЗУРГИЙН ЦОМОГ: Мөргөлийн үеэр олон зуун хүн амь үрэгдлээ
Бэлтгэсэн Ш.МЯГМАР