
Колумбийн Ла-Салина хотын Касанаре дүүрэгт цагдаагийн найман ажилтан нисдэг тэрэгний ослоор өчигдөр амь үрэгдсэн тухай France Presse агентлаг мэдээлэв. Мөн дөрвөн цагдаа шархдан эмнэлэгт хүргэгдээд байгаа юм. Нисдэг тэрэгний техникийн алдаанаас болж осол гарсан гэж үзэж байгаа аж. Харсан гэрчүүдийн хэлснээр нисдэг тэрэг хөөрөөд удалгүй доош унасан гэнэ.
Амь үрэгдсэн цагдаагийн ажилтнуудын дөрөв нь нисдэг тэрэгний багийн гишүүд, дөрөв нь хар тамхитай тэмцэх хэсгийн ажилтнууд байжээ.
Н.Тунгалаг